Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр 2025 оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өсчээ.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өссөн бол өмнөх сараас 2.0 хувиар буурч, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 2.3 хувиар тус тус өссөн байна. Тодруулбал, шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.5 сая төгрөг болж өссөн бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.8 сая төгрөгийн үнэтэй байна.
Харин Чингэлтэй дүүрэгт 4.7 сая, Хан-Уул дүүрэгт 4,5 сая, Баянгол дүүрэгт 4.1 сая, Баянзүрх дүүрэгт 4 сая, Сонгинохайрхан дүүрэгт 3.4 сая төгрөгийн үнэтэй аж.
Хуучин орон сууцны үнийг сонирхуулбал, дундаж үнэ 4.4 сая төгрөг бол Сүхбаатар дүүрэгт 5.8 сая төгрөгийн үнэтэй байна.
Өчигдөр
Өчигдөр
2025-02-17
2025-02-17
87553
31090
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.