Хэрэглэгч мэдээллийг орон зайн хэлбэрээр хайхад дараах шаардлагыг хангасан газрын зураг харуулагчийг боловсруулна. Үүнд:
- Геологи, геохими,геофизик, газарзүйн тайлбар мэдээллийн голлох утгууд ба байршил;
- Сонгогдсон талбайн орон зайн ба орон зайн бус мэдээллийн багц болон холбогдох тайлан мэдээлэл (улсын хэмжээнд хамаарахаас бусад);
- Хэрэглэгч өөрийн сонирхсон талбайн мэдээллээ олоход нь туслах ерөнхий болон геологийн холболт (reference) бүхий зургийн мэдээлэл. Жишээ нь: геологийн зураг, сансрын зураг, бусад суурь зураг гэх мэт.
Мөн түүнчлэн АМЕР хөтөлбөр нь энэхүү интернет орчинд газарзүйн мэдээллийн системд суурилсан метадата-каталогийг боловсруулахад шаардлагатай программ хангамж, тоног төхөөрөмжийг худалдан авч АМГТГ-т хүлээлгэн өгч, төслийн хэрэгжилтийн явцад Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн ажилтнуудад зориулан метадата-каталогийн системийг хэрхэн бүрдүүлэх, боловсруулах, ашиглах талаарх сургалтуудыг зохион байгуулж байна.
Эх сурвалж: АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР