Монгол Улс хилээ хаалаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.
- Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй.
- Гуравдугаар сарын 2 хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа.
- Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ 2-р сарын 6-хүртэл нэвтрүүлнэ.
- Гуравдугаар сарын 2 хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ.
- Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй.