Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаараа долоон асуудал хэлэлцэж, таван асуудалтай танилцахаар төлөвлөжээ. Тухайлбал, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавигдах нөхцөл шаардлага, “Эрдэнэс” бонд гаргах арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцах юм байна. Үүнээс гадна сурагчдад теле хичээл заах асуудлаар тодорхой шийдвэр гаргах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг удахгүй энэ талаар мэдээлэл хийнэ.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж буй асуудлуудтай танилцана уу.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | УИХ–ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачлан боловсруулсан Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт | Ц.НЯМДОРЖ |
2. | Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын гурав дахь илтгэлийн тухай | Ц.НЯМДОРЖ |
3. | Үндэсний хөтөлбөр батлах тухай (Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх) | Ё.БААТАРБИЛЭГ |
4. | Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай | Ч.УЛААН |
5. | “Монгол малчин” үндэсний хөтөлбөр батлах тухай | Ч.УЛААН |
6. | Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр шинээр барьж ашиглалтад оруулах тухай (Амгалан) | Ц.ДАВААСҮРЭН |
7. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал
8. | “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавигдах нөхцөл шаардлагын талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
9. | “Эрдэнэс бонд” гаргах арга хэмжээний талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
10. | Гадаад харилцааны сайд олон улсын арга хэмжээнд оролцох талаар | Д.ЦОГТБААТАР |
11. | Шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээний талаар | Д.СУМЪЯАБАЗАР |
12. | “Эрдэнэс-силвер ресурс” ХХК-ийн үйл ажиллагааны талаар | Д.СУМЪЯАБАЗАР |