Үлгэр эхлэхийн өмнөх түүх оршвой…

2019-12-17 Нийтлэл
Эрт цагт биш. Энэ манай үед аж. Түмэнд нүдлэгдсэн “төмөр” нүүртнүүд  төрийн жолоо атгахаар зон олонд үгсийн сайныг уралдуулж, цээжний махаа бардаг байсан санж хэмээн энэхүү үлгэрийн оршил тавигдмой… 
Тодруулбал,

– Нэг хүүхэдтэй хоёул хөдөлмөр эрхэлж буй залуу гэр бүл анхны орон сууцаа худалдан авахад нь ипотекийн зээлийн УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙГ ТЭГЛЭХ, хүүг 5 хувь болгон БУУРУУЛАХ,

– Төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөрийг ТЭГЛЭХ,

– Гэр хороолол, нийгмийн тулгамдсан асуудлуудад чиглэсэн бүтээн байгуулалт хийж буй ААН-үүдийг НӨАТ-аас 100 хувь ЧӨЛӨӨЛӨХ,

– Гурваас дээш хүүхэдтэй айл өрхийг ХАОТ-аас 100 хувь ЧӨЛӨӨЛӨХ,

– Эмч, багш нарын цалинг 2 сая, өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад ХҮРГЭХ,

– 18-аас доош, 65-аас дээш настнуудад эрүүл мэндийн бүх үйлчилгээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болгоно. Үүнд эрхтэн шилжүүлэн мэс ажилбар хүртэл багтаах зэрэг шинж бодлогуудыг хэрэгжүүлэх гэнэ дээ…

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.