Махны өргөтгөсөн худалдаа болж байна

2017-04-22 Нийслэл
Махны үнийг тогтворжуулах зорилгоор нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд 15.000 тн мах бэлтгэж, нөөцөлсөн байна. Нөөцийн мах долоодугаар сарын 1-н хүртэл худалдаалагдана.

Махны үнийг тогтворжуулах зорилгоор нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд 15.000 тн мах бэлтгэж, нөөцөлсөн байна. Нөөцийн мах долоодугаар сарын 1-н хүртэл худалдаалагдана.

Борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор энэ амралтын өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэгт махны ил талбайн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.  Үүнд:

  • Баянгол дүүрэгт: Орхон зах, Хороолол хүнсний зах, Хар хорин зах
  • Сүхбаатар дүүрэгт: 32-ын тойрог, Хангай хороолол
  • Баянзүрх дүүрэгт: Тэнгэр бөөний худалдааны төв, Жуковын талбай, Дүнжингарав худалдааны төв
  • Чингэлтэй дүүрэгт: Хүчит шонхор хүнсний зах.Нарантуул 2.
  • Сонгинохайрхан дүүрэгт: Баянхошууны эцэст, Содон хороолол, Цамбагарав Соёмбо кинотеатр
  • Хар хорин захын ард Пирамид үйлчилгээний төв
  • Хан-Уул дүүрэгт Яармагийн эцэст

Үхрийн мах кг-5750 төгрөг, хонины мах кг нь-5400 төгрөг, ямааны мах кг нь 4400 төгрөгөөр худалдана. Харин бөөний үнээр  үхрийн мах кг нь-5200 төгрөг, хонины мах  кг нь-4600 төгрөг, ямааны мах кг нь  4000 төгрөг байна.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.