Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгойн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой бэлтгэл ажлын явцыг ирэх долоо хоногийн ээлжит хуралдаанд танилцуулахыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт үүрэг болгов.
Мөн энэ оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотойгоор хяналт, шалгалт, зохион байгуулалт болон яамд, нийслэл хоорондын хамтын ажиллагаа зэргийн талаар танилцуулахыг сайд Н.Цэрэнбатад, Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, чанарын талаар танилцуулахыг сайд Ц.Даваасүрэнд үүрэг болголоо.
Түүнчлэн Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил, Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх бэлтгэл ажлын явцыг танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.