Засгийн газрын хуралдаан болж байна

2019-02-13 Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхлэн хуралдаж байна. Гүйцэтгэх засаглал өнөөдөр шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж байна. Тодруулбал, ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ, БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэг, ЗТХ-ийн сайдаар Б.Энх-Амгалан нар томилогдож, ийнхүү анхны хуралдаандаа сууж байна. Ерөнхий сайд өнөөдөр тэдэнд сайдын тэмдгийг зүүж өгчээ.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.

  1. Орон сууц хувьчлах тухай Л. ОЮУН-ЭРДЭНЭ

2. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Л. ОЮУН-ЭРДЭНЭ

3. Хөрөнгө гаргах тухай Л. ОЮУН-ЭРДЭНЭ

4. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай /Хуулийн төсөл/ Н.ЦЭРЭНБАТ

5. Журам батлах тухай  Д.ЦОГТБААТАР

6. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Д.ЦОГТБААТАР

7. Татварын алданги тооцох хэмжээг тогтоох тухай Ч.ХҮРЭЛБААТАР

8. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Ц.НЯМДОРЖ

9. Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого батлах тухай Х.БАДЕЛХАН

10. Үндэсний хөтөлбөр батлах тухай Ё.БААТАРБИЛЭГ

11. Хөтөлбөр батлах тухай  Ё.БААТАРБИЛЭГ

12. Тогтоолын хавсралт хүчингүй болгох тухай Б.ЭНХ-АМГАЛАН

Танилцуулах асуудал

13. Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар Л.ОЮУН-ЭРДЭНЭ

14.  Гадаад харилцааны сайд олон улсын бага хуралд оролцох талаар Д.ЦОГТБААТАР

15. Монгол, Америкийн Залуучуудын жил зарлах талаар Д.ЦОГТБААТАР

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.