ХҮК-ийн тал арчаагаа алдаж эхэллээ. Үүний тод илрэл нь Г.Занданшатар, Т.Аюурсайхан хоёроор толгойлуулсан Ажлын хэсэг байгуулж, Миеэгийн талынханд хадаг барьж очсоноор тайлбарлагдана.
Ийм Ажлын хэсэг байгуулж, нөгөө талтайгаа уулзаж, зөвшилцөх үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс Г.Занданшатарт өгчээ. Тал талаасаа дөрвөн гишүүний төлөөлөлтэй гээд байсан чинь үнэндээ бол ХҮК-ийн талын санаачилга бөгөөд тэднийхээс дөрвөн хүн ирсэн тул адилхан дөрвөн гишүүн уулзсан гэнэ. Уулзалт өнгөрсөн баасан гариг болон амралтын өдрүүдээр 2-3 удаа болсон ч олигтой үр дүнд хүрээгүй байна.
Тэнд ХҮК-ийн талынхан ямар санал тавьсан бэ гэхээр нэгд, ЖДҮ-гийн тухай сэдвээ хоёр талаасаа бага ч болов намжаая, аль аль нь алуулаад дууслаа, цаашдаа энэ хэвээр үргэлжлэх юм бол УИХ, Засгийн газар тарах, улмаар 2020 онд МАН будаа болох нь. Тиймээс Прокуророос түдгэлзүүлэх санал тавих гишүүдийг урьдын зарчмаараа авч үлдэхэд дэмжээрэй гэжээ. Энэ саналыг нөгөө талын Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Ж.Эрдэнэбат нарын гишүүн эрс няцаасан гэнэ.
Хоёрдугаарх асуудал нь мэдээж, 60 тэрбумын асуудал, М.Энхболдын өргөдлийг өгүүлэх. Үүнийг ч бас хүлээж аваагүй байна. Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэсэн нотолгоо байхгүй байхад ийм асуудал ярих боломжгүй гэжээ. 60 тэрбумын асуудал сөхөгдөх үеэр Ж.Эрдэнэбат “Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад хэний саналаар, ямар томилгоо хийгдсэнийг би шаардлагатай гэж үзвэл задалж чадна шүү. Тэгээд тэнд хэдэн төгрөг авч томилсноо ярьдаг юм байгаа биз” хэмээн нэлээд ширүүлсэн гэдгийг баталгаат эх сурвалж өгүүллээ.
Хүрэлсүхэд энэ мэт буулт хийх зайлшгүй шалтгаан байгааг тэр олж харжээ.
Тэр нь:
1. ЖДҮ-гийн асуудалд нэр холбогдсон нийт 20 шахам гишүүн байгаагаас 4-өөс бусад нь түүний талынхан юм байна. Өнөө маргаашгүй Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нары асуудал прокуророос орж ирэх бөгөөд цаашаа гурав гурваар 9 гишүүнийг оруулахаар бэлэн болсон гэнэ.
2. Гишүүдийг ЖДҮ-тэй холбогдуулан түдгэлзүүлбэл УИХ чадамжгүй болж тарна. Давхар Засгийн газар нь унана.
3. Шинээр сонгууль хийвэл МАН унана. Судалгаагаар МАН цэвэр ялагдах дүн гарсан байна.
4. Намаа ялагдуулсан Намын дарга албан тушаалаасаа бууж, гудамжинд гарна.
5. МАН-ыг хуваасан хамгийн том гэмтэн болно.
Ийм таван том эрсдэл байгааг тэр тооцоолж, эхний буултаа хийж байгаа гэж МАН-ынхан ярьж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.