Энэ сарын 15-ны өдөр БНФУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Филипп Мерлин шинээр томилогдлоо. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан бөгөөд түүнийг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд төрийн ордноо хүлээн авч уулзсан юм. Манай 2 улсын тухайд 1965 онд дипломат харилцаагаа тогтоосон бөгөөд 1966 оноос Франц Улсын элчин сайд Монгол улсад суухаар томилогдож байсан байна.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэлсэн үгэндээ: Монгол Улс Гадаад бодлогын үзэл баримтлалдаа гуравдагч хөршийн бодлогыг тусгасан бөгөөд бид бүхэн БНФУ-ыг Монгол Улсын гуравдагч хөрш орнуудын нэг гэж үздэг. Монгол-Франц улсын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт хурдацтай хөгжиж, түүний дотор 2 орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа тэмдэглэсэн юм.
Монгол Улс, БНФУ-ын Батлан хамгаалах салбарын өргөн харилцаа нэг илрэл нь Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж, төрөл бүрийн хэлбэрийн тусламж дэмжлэг үзүүлэн, манай цэргийн алба хаагчдыг Франц улсын Цэргийн сургуулиудад сургаж бэлтгэж байгаад талархаж байгаагаа Н.Энхболд сайд энэ үеэр онцлон хэлсэн юм. 2018-2019 оны хичээлийн жилд Франц Улсын Дайны коллеж болон цэргийн мэргэжлийн сургалтанд манай улсын цэргийн алба хаагчдыг сургахаар болсон байна.
Монгол Улс НҮБ-д болон НАТО-ийн тэргүүлсэн энхийг дэмжих ажиллагаанд оролцсоор ирсэнийг 2 тал дурьдаад, цаашид Монгол Улсад зохион байгуулагддаг энхийг дэмжих ажиллагааны олон улсын хээрийн сургуульд Франц улсын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй байдал, холбоо, мэдээ, мэдээллийн талаар хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нь нэмэгдүүлэх зэрэг чиглэлүүдээр харилцан ярилцлаа.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.