УИХ-ын гишүүн Жадамбын Энхбаярыг зөв бодолтой, тулхтай, туршлагатай, шударга түшээ гэдэг. Энэ бол 2016 оны сонгуулиар ард түмний түүнд өгсөн итгэл найдвар, үнэлэлт. Тийм ч учраас хамгийн олон санал авч төрд ард түмнээ төлөөлөх болсон билээ. Гэвч шударга журамт алдрын эзэн тэрбээр ЖДҮ-ийн Зээлийн сангаас “хувь хүртэх”- ээс хоцорсонгүй.
Тэрбээр Монгол төрийн төлөө тууштай, шударга, зарчимтай үйлчлэх, энэ албыг улам нэр төртэй авч явах хариуцлагаасаа урвалаа. Сонгогч олныхоо итгэл, найдвар, хүндлэлийг уландаа гишгэлээ. Түр зуурын ашиг хонжоог бус төрөө тээж явдаг хүн гэж түүнийг буруу танижээ. Нам засгаараа талцахгүй, найр тавин бүгдээрээ идэхгүй гэж нэгэн цагт хэлсэн үгэндээ эзэн сууж чадсангүй.
Тендер авдаггүй гишүүн, Үндэсний эрх ашиг, ард түмнийхээ төлөөх сэтгэл зүтгэлтэй, хэрэгтэй үед фракцын эсрэг зоригтой дуугарах цөстэй эр гэх зэргээр ард түмэн түүнд даанч хайртай. Тэрбээр хайр даасангүй, Жадамбын хүүд дэмий итгэж хэмээн нутгийн хөгшдийн шогшроотой зэрэгцэн сонгогчдын үнэлэмж навс уналаа.
Сайн эцгийн алдар нэрийг унагав. Садан төрлийн хэлхээнд сэв суулгачихлаа. Саналаа өгсөн түмний итгэлийг ч тэр хөсөрдүүллээ. Улс төрд шударга байдал ноёлдоггүй юм байна. Улс төрч ч шударга байдаггүй аж. Шударга хүн гэж хамгийн чанга хашгирсан нь хулгайч байдгийн үлгэр нотлогдчих шиг байна. Үнэн төрхөө харууллаа. Илчлэгдлээ.
Ард түмэн гурвантаа хууртаж, гурвантаа буруу сонголт хийжээ. Алтайнхан хууртжээ. Найдвар, итгэлээ өгч, төрд төлөөлөн суулгахаар сонгосон нь нүдээ олоогүй сонголт байжээ. Төдийгөөс өдий хүртэл түүний тухай сайхан яриа бүгд улс төрийн имиж л байж. Тэр “баг”-тай хүн байжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.