Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ “Ц.Нямдорж хоёр Анхбаяртай холбоотой байгаа. Нэг нь хүү нь. Нөгөө нь монголчуудын ярьдгаар хуурай дүү С.Анхбаяр нь. Энэ хоёртой холбоотой асуудлаар мөнгө угаасан байж болзошгүй буюу бусад олон асуудлаар хуулийн байгууллагатай хамтрахаар манайх саналаа тавиад гурван сар болж байна.
Ц.Нямдоржийн хуурай дүү, Дөрөвдүгээр цахилгаан станцын С.Анхбаяр оффшорын асуудалтай. Үүнийг би шалгах болно. Хүү нь Гадаад харилцааны яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга. Мөн Ц.Нямдорж гэдэг хүн С.Зоригийн хэрэг, Эрдэнэт хоёрыг ярьж байгаа. Энэ хүн өөрөө Эрдэнэтэд шахааны бизнестэй. Энэ хэрэг Эрдэнэтээс үүдэлтэй байх магадлал өндөр” гэв.
Тэгэхээр энд дурьдагдсан Анхбаяруудын хэн нь хэн бэ
Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр нь Гадаад хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажилладаг бол хуурай дүү гэх С.Анхбаяр нь ТЭЦ-4 ТӨХК-д Гүйцэтгэх захирлын алба хашдаг байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.