Нүүрсчдийн зөвлөгөөнөөс хийсэн ДҮГНЭЛТ

2017-09-12 Уул уурхай

Уншигчийн захидал

Энэ оны наймдугаар сарын байдлаар 30 сая тн нүүрс олзворложээ. 1тн нүүрсийг (багаар) 60$ зарсан гэвэл 1 800 000 000$ (нэг тэрбум найман зуун сая доллар) болж байна. Нүүрсчдийн зөвлөлгөөний материалаас улсад төлсөн татвар хураамжийг харвал экспортийн нүүрснээс 56.9, дотоодын нүүрснээс 4.4, гаалийн хураамж 34.6, бусад татвар 102.2, ААНОАТ 27.5 тэрбум төгрөг нийтдээ 225.6 трбм төгрөгийн татвар хураамжийг улсад төлсөн бололтой. 30 сая тн нүүрс зарж олсон 1.8 тэрбум долларыг өнөөдрийн ханш 2440 төгрөгөөр бодвол 4 392 000 000 000 (дөрөв аравны дөрвөн их наяд ) төгрөг болж байна. Нүүрсний борлуулалтаас олсон 4.4 их наяд төгрөгнөөс улсад төлсөн 225.6 трбм төгрөгийн татварыг хасвал нүүрс олборлогчдод 4.166 (4,1 их наяд) төгрөг үлджээ.

Эндээс харвал борлуулалтын орлогын 5 орчим хувь нь татвар хураамжаар улсад оржээ.

АШИГТ МАЛТМАЛ, БАЯЛГААС БҮХ АРД ТҮМЭНДЭЭ ХҮРТЭЭХ АРГА НЬ УЛСЫН ТАТВАР ХУРААМЖ БАЙДАГ.

Нүүрсний борлуулалтын ТАВХАН ХУВЬ нь ард иргэдэд очиж байгаа нь тун чамлалттай санагдлаа. Үндсэн хуулийн “6.1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” заасан. Энэ нь баялагийн эзэн нь ард түмэнд гэдгийг тодорхойлсон үг. Энэ нь баялгийг ашгийг ард түмэн илүү хүртээхийг хэлсэн утга. Гэтэл эзэд нь 5 хувь, ухсан нүүрчдэд 95 хувь оногдож байна. Энд нүүрс олборлох зардал зэргийг тооцоогүй болно тэр талын мэдээлэл нь ч байхгүй байгаа бөгөөд түүнийг хянадаг газрууд, нүүрс олборлогчид зардал, ашиг орлогын мэдээллээ ил болгож бодот тооцоог хийнэ бизээ. Уул уурхайн санхүү ЭЗ-н хяналтын тогтолцоог сайжруулж бодот зардлыг үнэн зөвөөр гаргадаг болгох ёстой. Эндээс харахад баялгынхаа ихэнх хувийг төрдөө (ард түмний мэдэлд) авч чадвал бид арабын эмирэт лугаа хөгжих боломж бидэнд бүрэн байна. Баялгийн хишгийг ард түмэндээ хүртээхийн тулд ашгийн 50-60 хувь нь эзэн болсон ард түмэндээ (ухсан уурхайн компанийг эзэн гэдэг төөрөгдлөөс салах) очдог байх, олзворлогчид 10-15 хувийн ашигтай байхаар хууль тогтоомжууд, татвар хураамжийн тогтолцоогоо засан янзлах цаг болжээ.

Иргэн Д.Батнасан

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.