Үндэсний их баяр наадмаар хилийн боомтууд амарна

2017-07-3 Гадаад харилцаа

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд дараахь хуваарийн дагуу амарна. 

МОНГОЛ-ОРОСЫН ХИЛИЙН БООМТ

(Монгол Улс, ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу)

  1. Цагааннуур-Ташанта боомт: Долдугаар сарын 11-15-ны өдөр
  2. Тэс-Шар суурь боомт: Долдугаар сарын  11-13ны өдөр
  3. Ханх-Монд боомт: Долдугаар сарын 10-13-ны өдөр
  4. Ульхан-Дээд ульхан боомт: Долдугаар сарын 10-13-ны өдөр
  5. Боршоо-Хандгайт боомт: Долдугаар сарын 10-13-ны өдөр
  6. Арцсуурь-Цагаантолгой боомт: Долдугаар сарын 10-13-ны өдөр тус тус амарна.

Харин олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллана.

МОНГОЛ-ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТ

(Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн хүрээнд)

Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд 2017 оны долдугаар сарын 11-15-ны өдөр амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам 

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.