Facebook сүлжээний идэвхтэй хэрэглэгчийн тоо хоёр тэрбумд хүрснийг тус компанийн захирал Марк Зукерберг энэ оны зургаадугаар сард мэдэгдсэн билээ. 13 жилийн өмнө үүсгэн байгуулж 5 жилийн өмнө нэг тэрбум хэрэглэгчийн босго давж байсан Facebook найзуудынхаа хүрээллийг ийнхүү 2 дахин нэмснээр дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ болж байна. Одоогоор YouTube-д бүртгэлтэй хэрэглэгчид 1,5 тэрбум, WeChat 889, Snapchat 255 сая хэрэглэгчтэй байгаа юм.
Facebook Messenger- ийг 1,2 тэрбум хүн ашиглаж буй бөгөөд тус компанийн эзэмшдэг Instagram сүлжээ 700 сая хэрэглэгчтэй билээ. Facebook нийт хэрэглэгчийн 746 сая нь Азид бий бол үлдсэн нь дэлхийн бусад хэсэгт оршин сууж байна. Дэлхийн хамгийн олон хүнийг нэгтгэсэн нийгмийн сүлжээний хувьд Facebook компани үүрэг хариуцлагаа ухамсарлаж хүмүүс, нийгэмд хүч чадал эрх мэдэл, дуу хоолой нь болж, улмаар энэ хамтын хүчийг дэлхийн ирээдүйн сайн сайхан, нэгдэл нягтралын төлөө зориулах ёстой гэж шинэ зорилго тавьснаа Зукерберг мэдэгдсэн. Тийм ч учраас энэ жил АНУ-ын бүх мужаас гадна дэлхийн олон орноор аялж хэрэглэгчийнхээ санал хүсэлтийг сонсч байгаа юм.
Б.Номун
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.