Зүүн Өмнөд Азийн орнуудын эдийн засагт сорилт, хүндрэлүүд тулгарч байна

40 минутын өмнө Ертөнц

АНУ, Израйл–Ираны дайны улмаас Ойрхи Дорнодоос газрын тос, хий, бордооны хэрэгцээгээ голлон хангадаг Зүүн Өмнөд Азийн орнуудын эдийн засагт сорилт, хүндрэлүүд тулгарч байна.

Индонез улс үндэсний мөнгөн тэмдэгт болох рупиг хамгаалж, инфляцыг хянахын тулд бодлогын хүүгээ хоёр жилийн дараа анх удаа огцом өсгөж, 5.25 хувьд хүргэлээ.

Филиппин улс газрын тосны хэрэгцээнийхээ 95 хувийг Ойрхи Дорнодоос импортолдог. Газрын тосны үнэ өссөнөөр будаа, мах, загас зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляц эрчимжиж байна. Үүний улмаас тус улс бүс нутагтаа хамгийн түрүүнд буюу дөрөвдүгээр сард бодлогын хүүгээ өсгөсөн. Мөн Төв банкны ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүг дахин нэмэх боломжийг хэлэлцэж буйгаа мэдэгдсэн байна. Одоогоор Филиппиний песо ам.долларын эсрэг 4.66 хувиар, Индонезийн рупи 5.75 хувиар тус тус суларчээ. Ингэснээр эдгээр валютууд энэ онд Азийн хамгийн сул үзүүлэлттэй мөнгөн тэмдэгтүүдийн тоонд орж байна.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.