
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.311 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11643, орон нутагт 2663 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны гуравдугаар сарын 6-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ.
Одоогийн байдлаар эмнэлэгт 35 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тодруулбал, нийслэлд 19 хүн, хөдөө орон нутагт 16 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 5 хүн байгаа гэнэ.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5222 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3469, 5-9 насны 1833 хүүхэд, 15-19 насны 1777 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.