ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд менингококкт халдварын батлагдсан 7 тохиолдол бүртгэгджээ

11 цагийн өмнө Мэдээ мэдээлэл

 

Монгол Улсын хэмжээнд энэ сарын 06-ны өдрийн байдлаар менингококкт халдварын батлагдсан 7 тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, УБ-3, ДА-1, ХО-2, УВ-1 бүртгэгдсэн байна. Мөн нас баралт гурав бүртгэгдсэн.

Насны хувьд 6 сартайгаас 10 насны хүүхдийн дунд бүртгэгдэж, 66,7 хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна. Хаврын улиралд менингококкт халдварын эрсдэлтэй улирал бөгөөд цаашид ч тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна.

Сүүлийн 6 жилийн өвчлөлийн хөдлөл зүйгээс харахад нийт өвчлөлийн 56 хүртэлх хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад өвчлөлийн түвшин бусад аймаг, орон нутагтай харьцуулахад өндөр байна.

Дүүргийн хувьд НА, ЧД, БЗД, СХД өндөр байна. Өвчлөл 12 дугаар сараас 6 дугаар саруудад өндөр, нийт өвчлөлийн 80-90 орчим хувь нь эхний 6 сард бүртгэгдсэн байна.

 

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.