Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна

5 цагийн өмнө Uncategorized


Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Хатан туул гудамжинд авто худалдааны төвийн зориулалтаар баригдаж байгаа дөрвөн давхар барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.12.12/ 11:41 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Тус дуудлагын дагуу алба хаагчдыг очиход дөрвөн давхар 70х80 метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын дөрвөн талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож гал түймрийг бүрэн унтраахаар Гал түймэр унтраах, аврах 14,10, 30 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.

https://www.facebook.com/reel/2379193705888140

 

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.