Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа

2025-05-19 Uncategorized

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн түймрийг тавдугаар сарын 17-ны 11:53 цагт цурманд оруулж, өнөөдөр /2025.05.19/ 07:15 цагт бүрэн унтрааж, “Хан-Хэнтий” тусгай хамгаалалтын газарт хүлээлгэн өгчээ.

Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын газар, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Мандал, Ерөө сумын мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллагын нийт 218 хүн, 22 автомашин, таван морьтойгоор ажилласан байна. Улсын хэмжээнд өнөөдөр /2025.05.19/ 07:30 цагийн байдлаар түймрийн дуудлагагүй байгааг ОБЕГ мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.