Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орлогын эх үүсвэртэй холбоотой гомдлыг хүлээн авч, шалгаж эхэлсэн гэдгийг мэдээллээ.
Тодруулбал, эдийн засагч Ц.Лут-Очир, н.Оюунбат нар /2025.05.13/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн, худ ургийн холбоотой Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын зарлагын тансаг байдал нь Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нь огт нийцэхгүй байна. Авлигаар санхүүжсэн байж болзошгүй мэдээлэл байгаа учраас Авлигатай тэмцэх газар/АТГ/ энэ асуудлыг шалгаж, мухарлах шаардлагатай гэж үзэн мэдээлэл хүргүүлсэн тухайгаа олон нийтэд мэдээлсэн юм. Энэ хүсэлтийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
2025-10-6
2025-10-6
2025-10-6
2025-10-3
2025-09-30
2025-09-30
89025
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.