Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан байна

2025-02-27 Uncategorized

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Хоёрдугаар сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2025 оны 02-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 8-13 хэм, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Хангайн нурууны ар, өвөр бэл, говийн бүс нутаг, цас багатай газраар 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ 3-5 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.