Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн 2025 оны төсвийг батлах тухай хэлэлцлээ.
Монгол Улсын Их хурлаас 2024 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр батлагдсан Төсвийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тухайн шатны төсвийн төслийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батална” гэсний дагуу Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг боловсруулан, танилцуулж байгаа юм.
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг татварын бодлоготой уялдуулах, бизнес эрхлэгчдийн татварын орчинг хялбаршуулах, татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх, бүртгэл хяналтыг сайжруулах, ингэснээр далд эдийн засгийг бууруулж, үр ашигтай, ил тод, хэмнэлттэй байх чиглэлийг баримтлан боловсруулсан байна.
Нийслэлийн 2025 оны төсөв, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хотын эдийн засгийг тэлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах, хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх, авто замын түгжрэл бууруулах чиглэлд анхаарсан төсөв болсныг онцоллоо.
Өчигдөр
Өчигдөр
2024-12-23
2024-12-23
2024-12-23
2024-12-20
2024-12-18
87426
30678
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.