Ирэх оны төсвийн төслийг яг одоо парламентаар хэлэлцэж байна. Гишүүдийн дийлэнх нь тушаал авсан цэрэг шиг яралзтал гараа өргөж, “Тэрэлж” зочид буудалд 50 сая төгрөгөөр цайлсан өртөгөө төлж байх шиг…
Энэ удаагийн төсвийн төслийн зарлага нь ДНБ-ний 37.7 хувьд хүрэхээр байгаа нь салбарынхны нүдийг оройд нь гаргав. Түүгээр үл барам татварын орлогыг 10 иx наяд төгрөгөөр нэмэх ерөнхий зураглал гаргасан нь ААН-үүд болон татвар төлөгчдийн нуруун дахь ачаа одооныхоос хэд дахин нэмэгдэх нь тодорхой харагдаж байна.
Энд ганцхан жишээ дурьдая.
Эрх баригчдын тансаглал хэдэн тэрбумаар нэмэгдэж, зөвхөн албан өрөөгөө тохижуулах тавилга, эд хогшил, урсгал зардалдаа 267.9 тэрбум төгрөг тавьсан байх юм. Үүнийг 2022 оны төсвийн төслийн эл хүрээний гүйцэтгэлтэй харьцуулахад 2.2 дахин өссөн байх жишээний.
Мөн шинэхэн гишүүдийн төрийн мөнгөөр газар үзэх боломж гэж хэлж болохоор зардал буюу албан томилолт, зочны зардал 28.7 тэрбум төгрөгөөс 111.7 тэрбумд хүрч 4 дахин их хөрөнгө зарлагдахаар хэлэлцэж сууцгаана.
Энэ мэтчилэн дээдэст элэгтэй, доодост балагтай ийм нэгэн төслөөр ирэх жилүүдэд түмэн олон түгдчих нь. Мэдээж, Засгийн газар төсвийн төслөө буцааж татах хугацаа байхгүй. Хуульд зааснаар арваннэгдүгээр сарын 15-н гэхэд ирэх оны улсын төсвийг батлаж чадахгүй бол УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ тарна. Гэхдээ Засгийн газрын оруулж ирсэн төсвийг буцаах эрх ганцхан Ерөнхийлөгчид бий. Гэвч улсын хамаг том хүнд тийм сэтгэл байхгүй дэг шүү. Тэрбээр өнөөдрийг хүртэл нэр бүхий гишүүд, энгийн иргэд, салбарын мэргэжилтнүүд эл төсвийн төслийг болохгүй нь, бүтэхгүй нь хэмээн түмэн олон комент нисгэсээр байхад ганц үг ганхийгээгүй байгаа нь цаашид ч чимээгүй байхаар шийдсэн гэсэн үг болов уу…
О.ГЭРЭЛ
13 цагийн өмнө
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
87385
30525
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.