Сонгинохайрхан дүүргийн Номин агуулах төвөөс хот хоорондын тээвэрлэлт хийж байсан автобуснууд өнөөдрөөс /2024.10.22/Драгон авто зогсоолоос үйлчилж эхэлжээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын урдах замыг засварлаж эхэлсэн тул энэ сарын 28-ныг дуустал дээрх зохицуулалт хийхээр болсон аж. Тиймээс Авто тээврийн үндэсний төвөөс дараах мэдээллийг хүргэж байна.
Үүнд,
Архангай
Баян-Өлгий
Баянхонгор
Говь-Алтай
Завхан
Өвөрхангай
Увс
Ховд зэрэг аймгийн чиглэлүүд аравдугаар сарын 22-ны 08:00 цагаас аравдугаар сарын 28-ныг дуустал хугацаанд Драгон авто зогсоолоос тээвэрлэлт гүйцэтгэх болсныг мэдэгдээд байна.
13 цагийн өмнө
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
18 цагийн өмнө
19 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87779
31857
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.