Офицеруудын ордны тойргоос Ботаникийн уулзвар хүртэлх авто замыг засварлана

2024-09-12 Нийслэл

Офицеруудын ордны тойргоос Ботаникийн уулзвар хүртэлх авто замыг засварлана
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны тойргоос Чулуун овооны тойрог хүртэлх авто замыг шинэчилж засварлахаар болжээ. Ингэхдээ тухайн авто замыг маргааш 23.00 цагаас энэ сарын 16-ны 06.00 цагийн хооронд хаах юм байна.

Зам засварлахад инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэхийг холбогдох албаныхан мэдээлэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.