Манай улсын 21 аймгийн 298 сум, долоон дүүрэг мал амьтны галзуу өвчний байгалийн голомтттой. 1972-2023 онд хүний галзуу өвчний 37 тохиолдол манай улсад бүртгэгджээ. 2020 онд хамгийн сүүлд галзуугийн хүний өвчлөл бүртгэгдсэн аж.
Жилд дунджаар 6,500-7,000 хүн галзуу өвчний эрсдэлд өртөж, өртөлтийн дараах вакцинд хамрагддаг байна. Түүнчлэн сүүлийн таван жилийн байдлаар манай улсад галзуу өвчний эрсдэлд өртсөн хүний тоо өмнөх жилүүдээс 1.5 хувиар өссөн байна.
Тэгвэл энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Галзуугийн сэжигтэй мал, амьтадтай болгоомжтой харьцах, малын эмчид үзүүлж, оношлуулах, өвчилж, үхсэн мал, амьтдыг устгуулах
-Төрийн байгууллагын зүгээс эрлэг амьтныг өгөөш вакцин хэрэглэж дархлаажуулах, гэрийн тэжээвэр амьтдын тооллого судалгааг хийж вакцинжуулах үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулах
Хот суурин газарт эзэнгүй нохойг хяналтанд авах, тэжээвэр нохой, муурыг мал эмнэлгийн хяналтанд байлгаж, вакцинжуулах, галзуугийн голомттой бүс нутагт амьдардаг бол малаа вакцинжуулах
-Галзуугийн сэжигтэй болон галзуугаар өвчилсөн мал, амьтанд уруулж, ноцуулсан тохиолдолд шархыг 5 минутын турш сайтар савандаж угаах, спирт, тамедин зэрэг уусмалаар шавшиж угаах
-Яаралтай эмнэлгийн байгууллагад хандаж, вакцин, ийлдэс тариулж, бүрэн тун хийлгэж дуустал эмчийн хяналтанд байх
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.