Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлж байна.
Тэрбээр “Сүүлийн үед хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, осолд аваарт орж байгаа тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа. Монгол Улсын хувьд 1.2 сая хүүхэд байна. Нийт хүн амын 36.2 хувийг хүүхэд эзэлж байгаа. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай айл өрхөд амьдардаг хүүхэд нийт хүүхдийн 36 орчим хувийг эзэлдэг. Үүнээс хүнсний эрхийн бичигт хамрагддаг 76 мянга, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 14 мянга орчим хүүхэд байна. Монгол Улсын хэмжээнд 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хуультай болж, бас хүүхэд хамгаалах бүтэцтэй болсон. Энэ хууль шинэчлэн батлагдаад асуудал өргөс авсан юм шиг шийдэгдэхгүй. Албаныхан гэр орны нөхцөл байдлын урьдчилсан үнэлгээ хийдэг. Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээ зайлшгүй шаардлагатай, осол аваарт орсон, бие махбодын хүчирхийлэлд өртсөн, сэтгэл санааны дарамтад орсон хүүхдүүдтэй тулж ажиллах үйлчилгээг төрөөс зайлшгүй үзүүлдэг байна.
Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд, эцэг эх, асран хамгаалагч, хамтран амьдрагчдын зүгээс үйлдэгддэг бол 23 орчим хувь нь боловсролын байгууллагуудад заримдаа багш сурган хүмүүжүүлэгчид, үе тэнгийнхээс нь үйлдэгдэж байгаа гэмт хэрэг байдаг. Мөн 6.9 хувь нь бусад орчноос үйлдэгддэг гэх статистик байна.
Насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг оргил үедээ буюу 2022 онд 700-1500 орчим болж өссөн. Хүүхэд өөрөө хохирогч болсон тохиолдол 1000-2000 орчим байна гэх тоон үзүүлэлт бий. Гэхдээ хөршүүд нь манай хажуу айлын хүүхэд хүчирхийлэлд өртөөд байх шиг байна гэх дуудлага мэдээлэл маш сайн өгдөг болсон. Улсын хэмжээнд нийт 21 аймаг, есөн үүрэг түр хамгаалах байртай болсон. Улсын хэмжээнд хүүхдийн асрамжийн 33 төвд 1000 орчим хүүхэд байна. Хүүхэд хамгааллын хуультай холбогдуулан хүүхдийг төрсөн цагаас нь төрсний гэрчилгээ олгохтой зэрэгцээд хүүхэд хамгааллын цахим системтэй болно. Хүүхдийн гэр оронд нь зөрчлийн хэрэг давтагдвал үүсвэл анхааралдаа авч дээрх ажилтнууд давхар шалгалтууд хийдэг тогтолцоотой болно гэсэн үг. Сум болгон хүүхдийн асуудал хариуцсан тусгайлсан мэргэжилтэнтэй болно. Суманд малын чиглэлээр таван хүн ажиллаж байгаа мөртлөө хүүхдэд чиглэсэн нэг ч хүн байхгүй байна гэж өмнө нь ч хэлсэн” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.