Н.УЧРАЛ: Засгийн газрын 25 тусгай сангийн мэдээллийг ил болгосон

2023-05-22 Мэдээ мэдээлэл


Хөдөлмөр эрхлэлтийн сан болон Нийгмийн даатгалын сангийн талаарх мэдээллийн талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр “5Ш ажиллагааны хүрээнд шилэн ажиллагааг эхлүүлсэн. 98 мэдээллийг ил болгох үүргийг мэргэжлийн байгууллагуудад өгсөн хэдий ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Засгийн газрын 25 тусгай сангийн мэдээллийг ил болгож, машинд уншигдах хэлбэрээр иргэдэд хайлтын системээр ил болгохыг Цахим хөгжил харилцаа холбооны яаманд Ерөнхий сайд даалгасан. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн 20 жилийн газар олголтыг шилэн болгож нэгтгэсэн. 15 мянган тусгай зөвшөөрлийг нэгтгэсэн. Төрийн өмчийн байгууллагуудыг зөв менежментийн мэдээллийг ил болгосон. Мөн хөдөө аж ахуйн сан болон жижиг дунд үйлдвэрлэлийн санд үнэлэлт хийж, ил болгосон мэдээллийн хүрээнд иргэд шүгэл үлээсэн. Жижиг дунд үйлдвэрийн санг зээлийн үлдэгдэлтэйгээр нь хэн, хаана, хэнд олгосон бэ гэдгийг байршуулсан. Гурван тэрбум 500 сая төгрөгийг эргэн төлүүлсэн байна. Нийгмийн халамжийн сан, Соёл урлагийг дэмжих санг ил болсноор есөн сангийн мэдээлэл ил болгосон. Гэмт хэргийн хохирогчид архидан согтуурахтай тэмцэх урьдчилан сэргийлэх сан, эрүүл мэндийн даатгалын сан, сангийн яамны ирээдүйн өв сан, кино урлагийн сангийн мэдээллийг огт ирүүлээгүй байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.