Ж.Таныг “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр томилжээ

2023-04-19 Мэдээ мэдээлэл


Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Оюутолгой” ХХК-ийн Монгол талын ТУЗ-ийн гишүүнээр Ж.Таныг томилжээ. “Оюу толгой” ХХК”-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийг өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн бөгөөд түүний оронд Ж.Таныг томилж байгаа аж. Тэрбээр Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Ц.Жамбалдоржийн охин юм байна.

Тэрбээр дэлхийн номер нэг Харвардын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан Монголын анхны төгсөгч бөгөөд Английн алдарт Оксфордын их сургуулиас магистрын зэрэг хүртсэн. Мөн АНУ-ын Юта мужийн “Васач Академи” бүрэн дунд сургуулийг дүүргэж, Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэгтэй төгссөн. Мөн дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх “Глобал Шэйпэрс” нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан юм. Үүний дараагаар Рио Тинто компанийн Австрали дахь салбар болон Монголын “Оюу Толгой” компанид ажиллаж байжээ. Мөн дэлхийн шилдэг зөвлөх үйлчилгээний компанийн нэг болох “Маккинзи” компанид зөвлөхөөр ажиллаж байсан гэнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.