“Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийжээ

2023-04-18 Мэдээ мэдээлэл

 

“Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын Хөтөл дэх албан өрөө болон гэрт нь АТГ-аас нэгжлэг хийжээ. Одоогоор түүнийг ямар үндэслэлээр шалгасан нь тодорхойгүй байна.

Энэ талаар Л.Наранбаатар “Шалгалт үргэлжилж байгаа тул энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Би энэ шалгалтыг явуулж байгаад харин ч дэмжиж байна. Намайг эрх бүхий албан тушаалтнууд архичин, хүчиндэгч болгон гүтгэсэн. Одоо харин авлигачин болгохоор улайрч байна. Надад хийсэн буруу зүйл байхгүй учраас санаа зовох зүйлгүй байна” гэв.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.