Сар шинийн баяртай холбогдуулан Үндэсний статистикийн хороооноос мэдээлэл хийлээ.
Статистик мэдээллээр нэг өрх бор идээнд дунджаар 732.8 мянган төгрөг, цагаан идээнд 461.7 мянган төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ.
2019 онд нэг өрх цагаан сарын баярт дунджаар 920 мянган төгрөг зарцуулдаг байсныг инфляциар нэмэгдүүлэн тооцоход 2023 онд нэг өрх 1 сая 220 мянган орчим төгрөгийг Сар шинийн баярт зарцуулах тооцоолол гарсан байна.
Монгол Улсын хэмжээнд 960 мянган өрх бий. Энэ үүднээс нь авч үзвэл Монгол Улсын хэмжээнд 1.2 их наяд төгрөгийн зардал гаргаж байгаа гэсэн үг юм. Үүний 46 хувь нь импортын бараа бүтээгдэхүүнээс бүрддэг гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өөрөөр хэлбэл, 548 тэрбум төгрөг гадагш гарч байна. Энэ нь бэлэг бэлт, импортын хүнсний бүтээгдэхүүний зардалд зарцуулагдсан гэх тооцоолол юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.