ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр үгийн буруу сонголт хийж “улны айлууд” хэмээсэндээ уучлал хүсэж буйгаа мэдэгдэн мэдээлэл хийв.
Тэрбээр “Өчигдөр зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг “улны айлууд” хэмээн болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна.
Олон улсад “УЛНЫ АЙЛ”-уудыг Bottom хэмээн нэрлэдэг. Үүнийг нь манай мэргэжлийн хүн надад орчуулж, ойлгуулж өгсөн. Өчигдрийн хэлсэн үгэн дээр акцент өгч байна лээ.
Миний хэлсэн үг бол олон улсын хэмжээнд ядуурлын хамгийн доод түвшин буюу хязгаар-bottom гэдэг үгийг улны айлууд гэж орчуулдаг гэж манай мэргэжлийн хүн маань ойлгуулсан. Би түүнийг нь бодолгүйгээр болгоомжгүйгээр хэлж олон хүнийг гомдоож бухимдал үүсгэлээ. Миний үг сонголт буруу байсныг хүлээн зөвшөөрч байна.
Миний хувьд олон хүүхэдтэй айлын охин. Хэн нэгнийг амьдралынх нь түвшнөөр ялгаварлан гадуурхах санаа байхгүй. Хоёр жил бид халамжаас хөдөлмөрт гэж ярьсан. Одооноос ажлаа эхэлье. Түүнээс биш хэн нэгнийг эд хөрөнгөөр нь ялгаварлах санаа бодол огт байхгүй.
Тэр үгийг мэргэжлийн хүмүүс ингэж хэрэглэдэг юм аа гэсэн санааг л би хэлсэн. Олон улсын жишгээр хэрхэн хэрэглэдэг, орчуулгын үг хэрэглэсэндээ миний алдаа болсон байна лээ. Цаашид үгийн сонголт дээр анхаарах ёстойгоо ойлгож байга
Мөн нэг зүйлийг тодруулахад, ХНХЯ гурван том бодлогын шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, цалин, тэтгэвэр, халамжаас-хөдөлмөрт шилжих шинэчлэлтийг хийхээр зориг шулуудан хичээн ажиллаж байгаа юм.
Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Ийм үед иргэдээ, ялангуяа залуусаа хэрхэн ажил, хөдөлмөр эрхлүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулж байгаа.
Энэ хүрээнд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж байна. Өчигдөр жишээ болгон ярьсанчлан 1520 хүнийг үсчин болгоно гэсэн үг биш. Ямар мэргэжлийг тухайн хүн эзэмшвэл сардаа сая төгрөг ба түүнээс дээш орлого олох вэ гэдэгт чиглэсэн бодлого юм” гэлээ.
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
12 цагийн өмнө
14 цагийн өмнө
14 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.