САЙД НАРЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

2022-06-7 Мэдээ мэдээлэл

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ази, номхон далайн бүсийн орнуудын сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулж байна. Дугуй ширээний уулзалтад оролцогчид дараах асуудлыг тодруулж байлаа. 

May be an image of 7 people, people standing and text that says '6oлoBcpoл, 3 wиHжл3x yxaaHbl Ram unicef 9 unesco toreverychid 8EEF EEF 51-262227 www.meds.gov.mn'

Суралцагчдыг сургуульдаа аюулгүй буцаах нь COVID-19 тахлын дараах үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм. Тиймээс дэлхийн улс орнууд Ковидын хүнд нөхцөл байдалд сургуулиа эргэн нээх шийдвэрийг хэрхэн гаргасан, бүх суралцагчдыг сургууль завсардуулалгүй авч үлдсэн талаар илүү сонирхож байв.

May be an image of 7 people, people standing, people sitting, suit and text

Удаан хугацаанд сургуулиудыг хаасны дараа Монгол Улс 2021 оны есдүгээр сард сургуулиудаа нээсэн. Сургуулиудыг нээхээс өмнө багш, багш бус ажилчдын 92 хувь нь вакцинд хамрагдсан нь том давуу талыг бий болгосон талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан онцоллоо. Цахим, танхим хосолсон хэлбэрээр “5 ба 9” стратегийг хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрсэн. Ангийн нөхцөлд 5 хоногийн хугацаанд хүүхдүүд вирусын халдвар авсан ч дараагийн 9 хоног гэртээ байх нь вирус дамжуулах магадлал багасгасан. Өдөр бүр хүүхдүүдийн өвчлөл, ирцийг хянаж, эрсдэл үүсэх нөхцөлд сургууль бүр дараагийн арга хэмжээнд үр дүнтэй шилжих зохицуулалт хийсэн.

Бүх хүүхдүүд, багш ажилчид амны хаалт зүүж, ангидаа зай барьж, биеийн халууныг тогтмол хянаж,  сургуулиудад ариутгал халдваргүйжүүлэлт хийн, улсын төсвөөр тодорхой нэр төрлийн эрүүл ахуйн хэрэгслээр хангасан талаар нэмж мэдээлсэн юм.

Дугуй ширээний уулзалтын үеэр Коронавируст халдвар (COVID-19) нь хүүхдүүдийн сурахад ихээхэн нөлөөлж, сургалтын алдагдал, тэгш бус байдлыг хурдасгасан. Хүүхдийн сурлагын энэхүү хоцрогдол, тэгш бус байдлыг та хэрхэн шийдэж байгаа талаар мөн бусад орны төлөөлөгчид сонирхож байлаа.

Тэгш бус байдал нь цар тахлаас бий болсон хамгийн аймшигтай үр дагавар юм. Хичээлийн жилийн эхэнд сурагчдын хоцрогдлыг оношлох үнэлгээ хийж, тодорхойлсон. Энэхүү алдагдлаа нөхөж, тэгш бус байдлыг арилгахын тулд яамнаас энэ салбарт дижитал өөрчлөлтийг нэвтрүүлэхээр хүчин чармайлт гаргаж байгаа гэдгийг салбарын сайд онцоллоо.

Энэ нь оюутан, багш нарт цаг хугацаа, байршлаас үл хамааран хамгийн сайн чанарын агуулга, материалыг ашиглах боломжийг олгодог онлайн сургалт, сургалтын нөөцийг хөгжүүлэхээс эхэлсэн. Энэхүү эх сурвалжийг Монголын хамгийн чадварлаг багш нартай хамтран боловсруулдаг. Мөн бид утасны оператор компаниудтай хамтран ажиллаж, бүх багш, оюутнуудад гар утасны дата алдалгүйгээр онлайн эх сурвалжид хандах боломжийг олгохыг зорьж байна.

Одоогийн байдлаар 1 сая гаруй хүн эх сурвалжид нэвтэрч, 400 гаруй хичээл боловсруулж, ашиглаж байна. Мөн хүүхдийн хөгжлийг дэмжих нэмэлт хөтөлбөр, төслийн дэмжлэгийг сургуулиудад олгосон.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.