БНСУ Е-9, Н-2 ангиллын визтэй гадаад иргэдийн оршин суух хугацааг нэг жилээр сунгана

2022-03-29 Гадаад харилцаа

БНСУ-ын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 13-наас 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд тус улсад хөдөлмөр эрхлэх визийн хугацаа нь дуусаж буй Е-9, Н-2 ангиллын визтэй гадаад иргэдийн оршин суух хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгах шийдвэр гаргажээ.

Энэхүү шийдвэрийн дагуу гурав болон дөрвөн жил 10 сарын хугацаа нь дуусаж байгаа E-9, H-2 ангиллын визтэй гадаад иргэдийн визийг нэмэлт бүртгэлгүйгээр, зөвхөн ажил олгогчийн гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтэд үндэслэн шууд сунгагдах юм байна.

Харин өмнө визийн хугацаа дуусаж нэг жилээр сунгуулсан гадаад иргэдийн виз 2022 оны дөрөвдүгээр сарын 13-наас зургаадугаар сарын 30-ны өдрийн хооронд дуусаж байгаа тохиолдолд зөвхөн 50 хоногоор сунгахаар шийдвэрлэжээ.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.