УИХ-ын дарга Г.Занданшатар “Хөгжлийн банк”-нд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр “Өнөөдрийн байдлаар “Хөгжлийн банк”-наас авсан зээлийн 50 гаруй тэрбум төгрөг нь эргэн төлөгдсөн байна. Төлөвлөгөөний дагуу бол нэгдүгээр улиралд 200 тэрбум төгрөг төлөгдөхөөр амлалт, үүрэг аваад ажиллаж байгаа гэдэг мэдээлэл байна. Хууль хяналтын байгууллага буюу АТГ-т 10, Эрүүгийн цагдаагийн газарт гурав, дүүргийн цагдаагийн газарт хоёр, шүүх дээр 25, шийдвэр гүйцэтгэлийн шатанд найм, хяналтын шатанд зургаа, анхан шатанд 10, магадлах шатанд нэг хэрэг шалгагдаад явж байна” гэлээ.