Эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор 2021 онд Монгол Улсад зохион байгуулах Олон улсын энхийг сахиулагчдын чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Тогоо эрдэм шинжилгээний хурлаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эмэгтэйчүүдийн туршлага, сургамжийг дүгнэн хэлэлцэж байгаа нь цаашдын оролцооны бодлогыг шинжлэх ухааны үндэстэй тодорхойлох, төр, засгийн болон салбарын удирдлагын шийдвэр гаргуулахад ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцоллоо.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 1957 онд анх удаа эмэгтэй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэсэн байна. 2021 оны 9 дүгээр сарын байдлаар НҮБ-ын энхийг сахиулах 12 ажиллагаанд 76 мянга гаруй цэрэг, цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаагийн 7 хувь нь эмэгтэйчүүд байна.
Монгол Улсаас анх удаа 2005 онд Баруун Сахарт явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “MINURSO” ажиллагаанд ахмад Н.Нямжаргал цэргийн ажиглагч офицероор үүрэг гүйцэтгэсэн юм.
Өдгөө Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 26 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол Этиоп болон Руанда улсууд тус бүр 500-аас илүү эмэгтэй энхийг сахиулагчдыг ажиллагааны газар оронд илгээснээр жагсаалтыг тэргүүлж байна.
Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Суурин төлөөлөгч Бенедикт Ивановс болон бусад албаны хүмүүс, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид оролцлоо.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
14 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.