Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлэх зарлиг өнөөдөр гаргаснаар нэр бүхий 13 хүн суллагджээ.
Тэдэн дунд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нар байгаа аж. Харин бусад нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс болон өрх толгойлсон эмэгтэйчүүд болохыг эх сурвалж хэллээ.
Б.Хурц нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хороосон хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгахдаа эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдан шүүхээс нэг жил зургаан сарын хорих ял сонссон. Харин Д.Дамба-Очир УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрийн дэмжих сангаас хамаарал бүхий этгээдийнхээ компанид нэн хөнгөлөлттэй зээл авч өгсөн хэргээр гурван жил зургаан сар хорих ял шийтгүүлсэн юм. Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ сүүлчийн өдөр зарлиг гаргаж, дээрх хүмүүсийг суллажээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.