УИХ-ын чуулганы өнгөрсөн лхагва гаригийн нэгдсэн хуралдаан дээр С.Жавхлан гишүүн төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн шаардлагад нь хариу өгөхгүй бол төрийн ордон дахь ажлынхаа өрөөнөөс гарахгүй хэмээн мэдэгдсэн.
Тэрбээр хэлсэн ёсоороо одоо ч ажлын өрөөндөө сууж байна. Мөн өчигдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр гэртээ харихгүй ажлын өрөөндөө суусаар байжээ.
С.Жавхлан гишүүн өнгөрөгч лхагва гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Та нар минь намайг ирдэггүй, ажлаа хийдэггүй гэлээ. Тэгвэл би Төрийн ордноос гарахгүй, өрөөндөө амьдрахаар шийдлээ” хэмээн мэдэгдсэн нь энэ хүрлээ.