ҮХЦ: Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэж дүгнэжээ 

2021-04-16 Ерөнхийлөгч

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүйг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас дүгнэсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.