Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл байдлыг хэлэлцээд зургаан эмнэлгийг 1,440 ороор өргөтгөх болжээ. Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд авсан байна. ЛТусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 11 зочид буудалд 932 ор бэлтгэж, Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300, Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200, Яармаг дахь спортын ордонд 400, Бөхийн өргөөнд 100 ор дэлгэхээр бэлдэж байгаа аж. Одоогоор улсын хэмжээнд 233 мянган иргэнийг дархлаажуулалтын эхний тунд хамруулаад байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.