Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
Тус хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногийн хугацаанд авах арга хэмжээний тухай хэлэлцэж байгаа юм. Энэ сарын 11-ний 06:00 цагаас эхлэн 12 хоногийн хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр болсон. Заасан хугацаанд 14 салбарын үйл ажиллагааг зөвшөөрөх бөгөөд тухайн салбаруудад тогтоох тусгай горимыг УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж боловсруулсан юм.
Засгийн газрын хуралдааны дараа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шүилжүүлснээр ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл хийж, олон нийтэд танилцуулахаар төлөвлөөд байна.