Хэвлэлийн бага хурал |
Дуучин Нара буюу М.Нарантуяа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр “Төрийн Төлөө Иргэд” хөдөлгөөнийг үүсгэж, ерөнхийлөгчийн сонгуулийг угтан “Танья, Мэдье, Сонгоё” уриатай сошиал санаачлагыг гаргажээ. Энэхүү санаачлага нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг хэн нь хэн бэ гэдгийг бодитой мэдээлэл авч, таних зорилготой юм байна. Энэхүү санаачлагынхаа хүрээнд тэрбээр дөрвөн зүйлийг гол шалгуураа болгосон бөгөөд уг саналаа МАН, МАХН, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт өөрийн биеэр хүргэж өгчээ. Тэрбээр энэ талаараа “Санаачлагынхаа хариуг маргааш буюу нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авах үеэр амаар болон бичгээр хүлээн авах хүсэлтээ илгээсэн. Саналд нэр дэвшигчдээс нэгдүгээрт боловсрол, хоёрдугаарт гэр бүл, гуравдугаарт хөрөнгө орлогын мэдүүлэг, дөрөвдүгээрт гэмт хэрэг, зөрчилтэй эсэх мэдээллээ ард түмэнд үнэн зөвөөр тайлагнахыг хүссэн” хэмээн ярьсан юм. Мөн М.Нара ард иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас энэхүү санаачлагыг дэмжин оролцохыг уриаллаа. А.Алтан |
15 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.