Олон улсын жүдо бөхийн холбооны олимпын зэрэглэлийн шүүгч Машбатын Бөхбат, 3×3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, сагсан бөмбөгийн хөгжил хариуцсан захирал Сүхбаатарын Тулга нар Монгол Улсын гавъяат дасгалжуулагчаар шагнагдлаа.
М.Бөхбат нь Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захиралаар 2006-2019 хүртэл тасралтгүй үр бүтээлтэй ажилласан бөгөөд анхны олимпын зэрэглэлийн шүүгч юм.
Тэрбээр “Рио-2016” олимпод шүүгчээр ажилласан бол өдгөө Монголын тууланы урлаг, тулалдааны спортын зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Харин С.Тулга нь багийн спортын түүхэнд анхны олимпын эрхийг авсан бөгөөд түүний дасгалжуулсан эмэгтэй баг “Токио-2020” олимпод оролцохоор болсон билээ.
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
87365
30399
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.