Б.Ууганбаяр: Хавдарын эмнэлгийн ажилтны ойрын хавьтал 81 хүнийг зочид буудалд тусгаарласан

2020-12-26 Мэдээ мэдээлэл

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр дараах мэдээллийг өглөө.

Улаанбаатар хотод 13 тусгаарлан ажиглах байранд 983 хүнийг тусгаарлаж байна. Захиалгат нислэгээр ирсэн 558 хүн 10 тусгаарлах байранд байгаа юм. Нийт 1541 хүнийг Улаанбаатар хотод тусгаарлан ажиглаж байгааг тэрбээр дурдлаа.

Орон нутагт 14 тусгаарлах байранд нийт 112 хүн байна. Одоогийн байдлаар тусгаарлан ажиглах байранд онцгой байдлын байгууллагын 57, цагдаагийн байгууллагын 94, эрүүл мэндийн байгууллагын 72, нийт  223 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Шуурхай штабаас өчигдөр орой ХСҮТ-д илэрсэн тохиолдлын ойрын хавтлын 81 хүнийг “Кентавр” зочид буудал руу шилжүүлсэн байна.

Өнөөдөр тусгаарлан ажиглах байрнаас 558 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн. Гэрийн ажиглалтад шилжсэн эдгээр иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахиж байхыг тэрбээр энэ үеэр сануулсан юм.

ХӨСҮТ-ээс эдгэрсэн 127 иргэнийг Хан-Уул дүүргийн Яармагийн 300 ортой эмнэлэг рүү шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ. Яармагийн эмнэлгээс 343 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн байна. Өдөрт дунджаар 5100 алба хаагч үндэсний хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг тэрбээр тэмдэглэсэн юм.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.