Улаанбаатарт маргаашаас эхлэн Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байна. Энэ хүрээнд буюу энэ сарын 24-нийг хүртэл хот хоорондын хөдөлгөөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэрэгжиж байсан шиг Улаанбаатар хотоос иргэдийг өөрийн дураар нь оруулж, гаргахгүй. Мөн халдварын голомтгүй аймгаас ирж байгаа хүмүүс асуумж бөглөн нийслэлд орох юм. Харин халдварын голомттой газраас ирж байгаа хүмүүс түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгч байж, орж ирэх горим энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх юм байна.
Өнөөдрийн байдлаар орон нутаг руу явах хүсэлтэй иргэдийн 92.8 хувь нь PCR шинжилгээ өгчээ.
Түүнчлэн сүүлийн хоёр өдөр шинжилгээний хариугаа аваагүй эсвэл хотоос гарч амжаагүй иргэдийг шинжилгээний хариуг хүчин төгөлдөр гэж үзэж, энэ сарын 18-ны 06.00 цаг хүртэл хотоос гаргах аж. Түүнээс хойш хотоос гарахаар бол дахин шинжилгээ өгнө. Одоогоор шинжилгээ өгсөн хүмүүсийн 47.8 хувь нь нийслэлээс гарсан байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.