Таны бэлэглэсэн цус мянга мянган хүнд амьдрал хайрлах болно
-Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аварцгаая-
Дэлхийн цусны өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмайн хороо, Цус сэлбэлт үндэсний төвтэй хамтран “Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд “Авлагагүй донор” уриан дор тус өдөрлөгийг энэ сарын 25-ны өдөр дүүргийн хэмжээнд зохион байгуулахаар боллоо. Тус арга хэмжээ нь сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, цусны донорын үйлсийг сурталчлахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, цусаа хандивлахын ач холбогдлыг таниулахад оршдог юм.
Дашрамд дуулгахад, Иргэн та “Авлагагүй донор” болохын тулд 17-60 насны, 45 килограммаас дээш жинтэй, өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хүн бүрт бусдын амийг аврах боломж бий бөгөөд таныг болон танай хамт олныг идэвхтэй оролцохыг уриалж байна.
.