Хяналт, шалгалтын СМАРТ ПРОГРАММЫН хэрэглээний сургалтыг цахимаар хийжээ

2020-11-30 Мэдээ мэдээлэл


Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ковид-19 халдварын эрсдэлтэй байгаа энэ үед үйл ажиллагаагаа цахимаар явуулж байна. Төлөвлөгөөт хурал, зөвлөгөөнүүд онлайн хэлбэрээр хэвийн үргэлжилж байгаа бөгөөд иргэн, аж ахуйн нэгжийн яаралтай албан бичгийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байна.

Тухайлбал, өнөөдөр БОАЯЖ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын мэргэжилтнүүд Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн монгол дахь төлөөлөгчийн газартай хуралдлаа. Хурлаар говийн бага дархан цаазат газарт нэвтрүүлсэн хяналт шалгалтын смарт программын хэрэглээний талаар болон Өмнийн говьд хийгдэж байгаа зарим судалгааны ажлын мэдээлэл солилцсон юм. Тодруулбал, хулан, цагаан зээр, монгол бөхөнгийн шийлжилт хөдөлгөөний судалгааны ажил болон ургамжилтын судалгааны ажилтай танилцаж, 2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.