Засгийн газар шинэ жилийг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

2020-11-4 Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болж, дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас шинэ жил тэмдэглэхгүй байх УОК-ын саналыг хэлэлцээд дэмжжээ. Ингэснээр энэ оны хувь улсын хэмжээнд нийтийг хамарсан хэлбэрээр шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй юм.

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар сэтгүүлчдэд мэдээл хийх үеэр “Цар тахлын үед амаргүй олон шийдвэр гаргаж байна. КОВИД-19 халдварыг дотооддоо алдаагүй учир хориглосон худалдаа, үйлчилгээ алга. Гэхдээ цар тахлыг даван туулах хүртэл олон нийтийн арга хэмжээг хязгаарлана. Үйлчилгээний салбарт энэ асуудал хүндээр тусаж байгаа ч 3.2 сая иргэдийн эрх ашгийг хүндэтгэх нь зөв. Төрийн байгууллагуудын нэгдсэн арга хэмжээг хориглохоос аргагүй байдалд байна.

Шинэ жилийн үеэр үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллана. 30, 40 хүнтэй нэгдсэн арга хэмжээг хориглож байна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.