Манжуур хотод Консулын газар нээнэ

2020-10-16 Гадаад харилцаа


Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотод суух Консул Я.Ганбаатар өнөөдөр тус хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Дү Ляньхөтэй уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан мэдээлэл солилцож, Консулын газрын хариуцах тойргийн ажлын талаар ярилцав.

Манжуур хотод Монгол Улсын Консулын газар байгуулагдсанаар хоёр талын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, хүмүүнлэг, орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хоёр орны иргэдэд консулын үйлчилгээг шуурхай үзүүлэх, гурван улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдгийг талууд онцоллоо. Холбогдох бэлтгэлийг бүрэн хангасны дараа Консулын газрын нээлтийг зохион байгуулахаар тохиров.

Консулаар томилогдож байгаа Я.Ганбаатар өчигдөр Манжуур хотноо хүрэлцэн очсон бөгөөд хотын дэд дарга Жан Жиньжү түүнийг угтан авч хүндэтгэл илэрхийлсэн юм.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.